Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний яамны удирдлагагууд, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААГ-ын хамт олон яам, байгууллагаасаа тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, үдийн зоог барилаа.
Үдийн зоогт Эрчим хүчний сайдын зөвлөх Ж.Баярхүү, ЭХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Бодлогын хэрэгжилтйн газрын дарга С.Баярбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Баярбат, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААГ-ын гүйцэтгэх захирал Я.Пүрэвжав нар оролцож, үг хэлж баяр хүргэн, гарын бэлэг гардууллаа.
ЭХЯ-ны ахмадын хороо нь салбарынхаа 40 гаруй ахмадыг нэгтгэдэг бөгөөд тус хорооны даргаар Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Пүрэвжав ажилладаг юм байна.
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 1268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.