
Error loading player: No playable sources found
"MCS" компанийн Шангрила зочид буудлын барилга дээр гал гарлаа. Энэ талаар тус компаниас мэдээлэл авах гэсэн боловч “Галын шалтгаан тодорхой болсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгнө” гэлээ. Одоогийн байдлаар барилгад ажиллаж байсан бүх хүнийг гаргасан бөгөөд онцгой байдлын найман машин ажиллаж байна. Тэдний мэдээлснээр галын цар хүрээ багасч байгаа аж. Тун удахгүй Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэв.
Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.
“МСS” групп галын шалтгааныг тодруулсны дараа мэдээлэл хийнэ гэв | ||
Үзсэн: 1826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.