Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 1/

2013-08-01 08:27:05

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 01, Пүрэв гараг. Билгийн тооллын Зуны адаг шарагчин хонь сарын 25. Найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Наран өглөөний 05:34 цагт мандаж, 20:26 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй /Нүд бүрэлзэн улцайна/ гэжээ.

* * *

Өрнийн зурхай

Матар (12/22-1/19)   


Бүтээлч өдөр. Шинэ сар эхэлж байгаа тул шударга байдлаа чухалчилан үзэж урагшаагаа хичээн чармайн зүтгэ. Мөн гэрийнхээ хүрээлэн буй орчин эвтэй найртай ажил аз жаргалтай мөчийг бүтээхдээ төвлөр. Удирдлагууд болон хамтран амьдрагчтайгаа нөхөрсөг харилцааг тогтоох амархан байхын зэрэгцээ тэд хайртай хэн нэгнээ тантай харьцуулж магадгүй. Өнөөдөр мөн хуучин асуудлуудыг түр хойш нь тавьж, ширээгээ цэгцлэх эсвэл машин болон хашаа гэрийн эргэн тойронд цуглуулсан зүйлийг цэвэрлэхэд тохирох төгс өдөр. Чихэрлэг амттан өөх тостой хоолноос татгалзаж чаддаггүй матрууд нэг хэвийн тогтмол зөөлхөн дасгал хийж эхлэх хэрэгтэй.

 

Хумх (1/20-2/18)   

Сарын эхээр таныг дотны хэн нэгэн ихээр гомдооно. Үүнээс болж нойргvйдэж, толгой эргэнэ. Зөвхөн сайн сайхныг бод. Хумхынхан өөрийн гэр бvлээ юугаар ч дутаахгvй байхыг хичээнэ. Өнөөдөр сурлагын бас ажлын амжилт бага харагдаж байна.Чуулга уулзалтанд бүртгүүлэх, сургалтын хөтөлбөрт хамрагдах, эсвэл сургуулийн хөтөлбөр сонгох нь танд болон таны хүүхдэд тустай байх болно.

 

 

Загас (2/19-3/20)

Сайхан өдөр. Мөд бүтэхгүй нь гэж таны бодож байсан үйл ажиллагаа явуулахтай чинь холбоотой сайхан мэдээ авахад бэлд. Бизнесийн төсөл эсвэл санхүүгийн асуудалдаа шинэ чиг баримжаа олох нь дэвшил гарах боломжыг нэмэгдүүлнэ. Хэрэв тус дэмжлэг хэрэгтэй болвол бусад хүмүүс туслахад бэлэн байж болох юм. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг загаснуудын хувьд та дөнгөж өөрийгөө харуулж эхэлж буй шинэ нэгэн ч бай туршлагатай нэгэн ч бай бизнесийнхээ орлого зарлагыг тооцож цаг гарган ажилласан л бол сайн үр дүнд хүрнэ. 

 

Хонь (3/21-4/19) 

Энэ өдөр хүнд өдөр байна. Хоол хүнсээс хордлого авахаас болгоомжил. Өөрийнхөө бүтэхгүй шинэ санаануудаасаа болгоомжил. Хийх гэж байгаа зүйлсээ сайн тунгааж бодно уу. Бага зэрэг анхааралгүйгээс болж ажил хэрэг чинь хойшлогдож магадгүй. Цаг агаарын байдлаас шалтгаалж зүрх судасны өвчин хүрч магадгүй. Гэрээсээ хол явсны хэрэггүй. Та авьяасаа бүрэн нээж чадна. Та ажлаа солих гэж байгаа бол хойшлуулах хэрэгтэй. Танд дараа нь том боломж нээгдэнэ.

Үхэр (4/20-5/20)   

Хүнд өдөр. Гэнэтийн мэдээ эсвэл дотны хүнээсээ хагацах нь таны бүх төлөвлөсөн зүйлийг өөрчилнө. Тайван байх байр сууриа хадгалан үлдэх нь гаргасан алдаагаа залруулах, зорьсон зорилгодоо хүрэхэд тус болж мэднэ. Таны тэсвэр тэвчээрийг хязгаарт хүргэж мэдэх хувийн эсвэл бизнесийн хамтрагч болон та хоёрын хооронд сэтгэлийн хөдөлгөөнтэй холбоотой үгс урсана. Ажлын долоо хоногт бүх хүчээ зарцуулахаасаа өмнө түншийнхээ айдас санаа зоволтыг багасгахад тусалвал амар амгалан хурдан тогтоно.

Хамтатгах (5/21-6/21)   

Төвөгтэй өдөр. Хэн нэгэн таны амьдралд хэт оролцож хэцүү өдөр байх бололтой. Та бусдад ажлаа өгч хэтрүүлэх хэрэггүй. Гэсэн хэдий ч ихрүүд бүгдтэй тэгш харилцан энэ бүхнийг тэсч гарч чадна. Таны хамтран ажиллагсад танд дарамт учруулна. Гэхдээ л та сайхан байгаа мэт хичээ. Тэдэнд хувийн эмнээсээ өг. Ажил дээр тулгараад буй асуудлууд хангалттай дасгал болох ба толгойруу цохих шиг л болно. Гэхдээ хэтэрхий хүчлэх хэрэггүй. Гэсэн хэдий ч та дадал болсон ажлаасаа зайлсхийхийг хичээж магадгүй. Удахгүй та илүү сайхан зүйлсийг мэдрэх болно.

Мэлхий  (6/22-7/22)   

Чухал өдөр. Ажил хэргийн асуудлаа нарийн хянах өдөр. Өөрийн эргэн тойрны хүмүүс болон хамтран зүтгэгчээсээ илүү гар. Өөрийн ирээдүйн төлөвлөгөөг гаргаж алдаанаасаа суралц. Мэдлэг болон мэргэшлээ сайжруулж өөртөө итгэх итгэлээ сэргээ. Уур бухимдал сэтгэлийн хямралаа дотроо даралгүй хамтрагч болон гэр бүлийн хүндээ ямар нэгэн байдлаар хуваалц. Өнөө орой та ямар нэгэн асуудалд санаа зовсноосоо болж стресст орж магадгүй ч энэ нь танд саад болохгүй. Учир нь та хайраасаа болж сэтгэл санаа өөдрөг байна.

 

Арслан (7/23-8/22)   

Бүтээлч өдөр. Өнөөдөр таны хувьд амлалтаар дүүрэн гайхамшигтай өдөр болж өнгөрөх болно. Шинийг бий болгох бүтээлч нөөц бололцоогоо ашиглан өөрийгөө идэвхижүүл. Хайр дурлалын харилцаа таны хувьд нэгэн төрлийн дамжаа байх болно. Хэрвээ нэгэн хэвийн зүйлсээс уйдаж эхэлсэн бол хайртай хүндээ зориулж ямар нэгэн онцгой зүйлийг хий. Үр дүн нь таныг илүү аз жаргалтай болгох болно. Магадгүй найзууд чинь танд зориулж үдэшлэг зохион байгуулах болно. Ангараг гараг танд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой үе ирсэнийг сануулж байна.

 

Охин (8/23-9/22)   

Идэвхтэй бүтээлч өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаанд авъяас чадвараа харуулах уран бүтээлийн нөөц боломжоо нээх хувийн амьдралдаа амжилт олоход таатай өдөр. Төлөвлөсөн ажил түншүүдтэй харилцах харьцаа хувийн уулзалт амжилттай болж цаашдаа албан тушаал ахих эсвэл санхүүгийн амжилтанд хүрэх суурь үндэс болно. Хувь заяанд гэнэтийн эргэлт гарах тухай од эрхэс сануулж байна.

 

Жинлүүр (9/23-10/22)   

Найдвар төрүүлсэн өдөр. Cap таны нэр алдар, нэр хүндийн нарны гэрт байрлаж байгаа тул бизнесийн болон мэргэжлийн зорилтууд таны анхаарлыг татах болно. Хайртай хүнтэй жинлүүрийнхэн түүндээ сэтгэлээ уудлах хэрэгтэй. Таны ордныхоны хүмүүстэй байх дуртай зан бусдад илэрхий харагдах бөгөөд ажил хэргээ олон хүнтэй хөгжилтэй орчинд явуулах нь сайхан туршлага болно. Дипломатч арга барил тун чухал.

 

Хилэнц (10/23-11/21)   

Хувирамтгай өдөр. Од эрхэсээс танд хөгжилтэй өдрийг санал болгож байна. Уйтгар гунигийг үргээж аливаа шинэ зүйлийг эхлэхэд тохиромжтой цаг мөч. Ёс суртахуунгүй хэн нэгэн болон хамаатнууд чинь таны тэвчээрийг барах болно. Ихэнх хилэнцийнхэний хайр дурлалын харилцаанд романтик үйл явдлууд болно. Судалгаа болон оюуны ажил эрхэлдэг хүмүүс өнөөдөр хэт их ачаалалтай ажиллах хэрэггүй.

 

Нум (11/22-12/21)   

Идэвхтэй өдөр. Өв хөрөнгө авах эсвэл салах өргөдөл, гэрээ хэлэлцээртэй холбоотой тамга дарах гарын үсэг зурах зэрэг бичиг цаастай холбоотой асуудлууд хурдан явагдах болно. Санхүүгийн мэдээнүүд гэр бүлийн ажил хэргийг тань дээшлүүлэхэд туслана. Санхүүгийн шалгалт хийдэг газар алдаа бүрийг тань илрүүлж хэрэгтэй судалгаа шинжилгээг тань хийж өгнө. Нумынхан хаа нэг тийшээ урт хугацааны аялалд явахад бэлтгэж энэ аялал бүтэмжтэй байх болно.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 1/  
Үзсэн: 2498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй