Шууд Chart

Шангрилаг шаталт өндөртэй материалаар барьжээ

2014-09-30 17:08:54

Гэрлэх ёслолын ордны зүүн талд буюу Хүүхдийн паркийн хажуу талд баригдсан МСS компаний Шангрила зочид буудлын барилгад өнөөдөр гал гарсан.   

Гал нь барилгын долоон давхраас эхэлж гарсан бөгөөд барилгын гадна талын хэсэг шатаж, Нийслэлийн онцгой байдлын гал унтраах багийнхан хүч нэмэгдүүлсэн байдлаар ажиллаж унтраагаад байна.
 
Онцгой байдлын газрын дарга Т.Дуламдорж ярихдаа “Бид одоо галын дүн шинжилгээ хийж ажиллана. Манай гурван ангийн 40 гаруй хүн аврах ажил хийж, дээврийн хэсэгт байсан 23 хүнийг буулгасан. Энэ барилга 80 хувийн гүйцэтгэлтэй явж байсан. Гал унтраах 12 машин орсон боловч 25 метрийн урттай учир 12 давхраас дээших барилгын галыг унтраах хүч хүрсэнгүй. Галын эцсийн дүгнэлт нь ажлын тав хоногийн дотор гарна. Цахилгаанаас үүдэлтэй гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна” гэлээ. Сүүлийн үед нийслэлд өндөр барилгууд нэмэгдэж байгаа. Гэтэл гал унтраах зориулалт бүхий 25 метрийн урттай шланк 12 давхраас дээших барилгын галыг унтраах боломжгүй байгаа нь сэтгэл түгшээж буй юм. Т.Дуламдорж даргаас энэ тухай тодруулахад “Бид цаашид Улаанбаатарт байгаа өндөр барилгад ийм зүйл тохиолдвол нисдэг тэрэг хөөргөх тал дээр анхаарч ажиллана. Энэ тухай удирдлагууддаа мэдэгдээд байгаа. Нисдэг тэргээс өөр техникээр унтраах боломжгүй юм гэдэг нь энэ барилгад гарсан галаас харагдлаа. Сүүлийн үеийн шинэ баригдаж байгаа барилгын үйл ажиллагаанд бид өндөр хяналт тавьж ажиллахгүй бол болохгүй болжээ. Энэ шатсан байшингийн материал нь шаталт өндөртэй материал байна” гэсэн юм.  
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Шангрилаг шаталт өндөртэй материалаар барьжээ   
Үзсэн: 3355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-10-01 15:17
huuhdiin gazraas dahin buu bulaaltsald byrhkan neg um heleed b.na uu daa
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-10-01 09:10
Ene chine MCS n bish jinxene ezduud ni xyataduud Kerry group, tuunii suljee buudliin mongol daxi salbariin barilga biz de.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-09-30 21:25
setgegdel bichsen hun enerengui cetgeigui yma da tatvart heregtei gadaadiin juulchdaas mungu orno haramsaj bna
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-09-30 20:52
nugelt mcs-n nugel n nudeeree garcheee
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-09-30 20:52
nugelt mcs-n nugel n nudeeree garcheee
182.160.43.xxx [182.160.43.xxx] 2014-09-30 18:38
Onoodor chin ymar shatalttai odor be? End baishin shataad lSolongost boksoor luivarduulj shataad l kkk

Бидэнтэй нэгдээрэй