
Бээжингээс сонгуулийнхаа бүрэн эрхийг шаардаж буй олон мянган хонгконгчууд өнгөрсөн шөнийг автозам, гудамжинд жагсан өнгөрөөжээ. Тэд Хонгконгийн Ерөнхий захирагч Люн Чун Инд ардчиллын төлөөх жагсагчдын шаардлагыг маргаашийн дотор хүлээн авч албан тушаалаасаа огцрохыг анхааруулсан байна.
Хонгконгод олон хоног үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг ням гарагт тараахаар цагдаа нар перц, нулимс асгаруулагч цацсанаар мөргөлдөөн гарсан юм. Цагдаагийн газраас мэдээлснээр ням гарагийн үймээний үеэр нийт 87 сав нулимс асгаруулагч хий ашиглажээ. Түүнчлэн мөргөлдөөн, үймээний үеэр 41 хүн гэмтэж бэртсэний 12 нь цагдаагийн офицер байсан гэнэ. Үүний дараа эсэргүүцлийн жагсаалд нэгдэх хүмүүсийн тоо улам нэмэгдсэн тул цагдаа нарыг хүч хэрэглэхийг зогсоосноор байдал намжжээ.
Одоогийн байдлаар автозам, гудамж, талбайд суулт зарласан жагсагчид харьцангуй тайван байдалтай байна. Эсэргүүцлийн жагсаалын улмаас сургууль, цэцэрлэг, зарим албан байгууллагууд ч хаалгаа барьсан хэвээр байгаа бөгөөд автобус, метроны зарим чиглэл ажиллахгүй байгаа аж.
Хонгконгийн жагсагчид Бээжинд нэг хоногийн хугацаа өгөв | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.