Шууд Chart

Н.Төгсцогтын гомдлыг хүлээж авах боломжгүй гэлээ

2014-09-30 17:57:50

Азийн зуны спортын XVII наадмын эрэгтэйчүүдийн 56 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдсан. Тоглолтын төгсгөлд шүүгч БНСУ-ын боксчинд ялалтыг өгсөн юм. Шүүгчийн энэ шийдвэртэй манай тамирчин Н.Төгсцогт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, хэдэн минутын турш рингээс буугаагүй. Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ аварга шударга бусаар ялагдал хүлээлгэсэн Н.Төгсцогтын тулааны дараа АЙБА буюу Олон улсын боксын холбоонд протест бичсэн байна.

Үүний дагуу Н.Төгсцогтын тулааныг шүүгчид бичлэгээр үзэн дахин шүүж шалгахаар болсон. Харин шүүгчид бичлэгээр дахин шүүж шалгаад Монголын багийн протест, эсэргүүцлийг хүлээж авахгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. Түүний тоглолтыг Англи, Аргентин, Филиппиний шүүгч шүүжээ.
 
Багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ “Спортод шударга бус ийм луйврын зүйл байж болохгүй. Манай Н.Төгсцогтыг хэрхэн тоглосныг зааланд цугласан үзэгчид бүгд харлаа. Зөвхөн Монгол гэлтгүй Хятад, Филиппин, Энэтхэгийн боксчдыг улайм цайм луйвардлаа. Төгсөөг сая рингэнээс буухад үзэгчид яаж баяр хүргэж байгааг та бүхэн харсан байх. Манай боксчин илт давуу ялсан шүү дээ. Гэтэл шүүгч эсрэг талд өглөө” хэмээсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Төгсцогтын гомдлыг хүлээж авах боломжгүй гэлээ  
Үзсэн: 1543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй