Шууд Chart

Манай улсад “Төв Азийн тууль II” олон улсын симпозиум болно

2013-08-01 08:54:06

Манай улсад “Төв Азийн тууль II”  олон улсын симпозиум болно.

Энэ сарын 5-7-ны өдрүүдэд болох тус симпозиумыг Соёл, спорт аялал жуулчлалын яам, түүний харьяа Соёлын өвийн төв, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулна.
 
Эл соёлын арга хэмжээгээр дамжуулан монгол тууль зөвхөн монголын ард түмний өмч  төдийгүй хүн төрөлхтний оюуны соёлын үнэт өв болохыг олон улсын түвшинд баталгаажуулж, уг өвийг хадгалж хамгаалах, хойч үед  өвлүүлэх, сэргээн уламжлах үйлсийг сурталчлах зорилготой аж.
 
“Төв Азийн тууль II”  олон улсын симпозиумд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут /Саха/,  БНХАУ-ын Шинжааны өөртөө засах орон болон Өвөр Монголын өөртөө засах орон, АНУ, БНСУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид болон Халимагийн нэрт туульч Цагаанзам, Якутын Олонхоч зэрэг олон авьяастан оролцохоор бүртгүүлжээ.  
 
Уг симпозиумын үеэр бүгд хуралдаанаас гадна “Төв Азийн тууль: Онол арга зүй, харилцаа холбоо”, “Төв Азийн тууль: Хэл, соёл, зан үйл, уламжлал, орчин” зэрэг сэдвээр салбар хуралдаан болно. Мөн их наадамд уригдсан туульчид, ардын авьяастнууд оролцсон хүндэтгэлийн концерт, “Тууль хайлах цаг”- өвлөгчид, судлаачдын уулзалт зохиогдох юм байна.
 
Монгол угсаатны аман зохиолын онцгой төрөл болох тууль нь 2009 онд “ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдэж “дэлхийд данстай” болсон билээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Манай улсад “Төв Азийн тууль II” олон улсын симпозиум болно  
Үзсэн: 1520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй