Өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
"Өдрийн сонин" “Өдрийн сурвалжлага” буландаа “Ажлын уялдаагүйгээс Яармагийн шинэ замыг дахин сэтлэв”, “Астра бьюлдинг”-ийн хууль бус барилгын ажлыг зогсоох ёстой гэж албаныхан үзэж байна”, “Хүчирхэг гүрнүүдийг хошууруулсан шаргал металл” зэрэг сурвалжлага, хэлэлцүүлгүүдийг онцложээ.
"Өнөөдрийн сонин"энэ удаагийн дугаартаа “500 сая ам.долларын хөрөнгө оруулалттай барилга шатаж, онцгойгийнхны техник хэрэгслийг шалгав”, “Асгатын мөнгөний ордыг ашиглах компани байгуулна”, “Санхүүжилтийн баталгааны хугацааг банкууд сунгана”, “888 төсөл ууршилгүй урагшилж байна” зэрэг мэдээллүүдийг онцлосон байна.
"Зууны мэдээ" сониноос “Шангри-Ла шатаж, олон тэрбумын хохирол учирлаа”, Т.Насанхүү:Бид мөнгө гуйхгүй, зөвхөн татварын бодлогоор дэмжээсэй, “16 яамтай танхимаа Н.Алтанхуяг хэрхэх бол”, “Азийн наадмаас тамирчдаа татъя”, “Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгаар хөрөнгийн биржийн өрийг барагдуулна” зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.
"Улс төрийн тойм" сонины тоймчийн буланд “Бүтцийг бөөндөх сонирхол МАН-д байна”, А.Гансүх:Бид Хятад, Сингапурын зах зээл дээр ажиллах боломжтой боллоо, “Төрийг төвхнүүлэх үүргээ ухамсарлаж ажиллаарай, УИХ-ын гишүүд ээ”, “Намрын чуулганы хэрүүлийн алим “Эзэн-100” хөтөлбөр” зэрэг нийтлэл, ярилцлагуудыг онцлосон байна.
"Үндэсний шуудан" сониноос “Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилт олгох хугацааг сунгажээ”, "Ц.Ундрах: Над шиг дөрөв төрөхдөө найман хүүхэдтэй болсон тохиолдол Монголд байхгүй, “Уул уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн арван том арга хэмжээ” зэрэг сурвалжлага, ярилцлагуудыг унших боломжтой.
Сонины онцлох мэдээллийн тойм | ||
Үзсэн: 1463 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.