Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Зарим эмнэлэг автомашинтай боллоо

2014-10-01 10:08:06
Error loading player: No playable sources found

Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 322 дугаар тушаал гарсны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах таван автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо. Нийт гурван зуун гучин найман сая таван зуун мянган төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн таван автомашиныг Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төв, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хуваарилан өгөв. Эрүүл мэндийн сайд Н.Удвал автомашины засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж, өвчтөнд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхэд автомашины бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг онцлоод түргэн тусламжийн жолооч нарт ажлын амжилт хүслээ. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Зарим эмнэлэг автомашинтай боллоо   
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй