
АПУ компанийн гэрээт борлуулагч, “Ариун алтан тэвш” компанийн ажилтан Б.Алтанхуягийг эрэн хайх ажиллагаа энэ сарын 15-нд эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр 16.00 цагийн үед Б.Алтанхуягийн цогцсыг Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах уурхайгаас олсон байна. Тодруулбал, тус дүүргийн цагдаа нар ашиглагдахаа байсан далд уурхайгаас 10 гаруй хоногийн өмнө амиа алдсан эрэгтэй хүний цогцос олж, Б.Алтанхуягийн ар гэрийнхнээр цогцсыг таниулж мөн болохыг тогтоожээ.
Талийгаач Б.Алтанхуягийн ар гэрийнхэн хэлэхдээ “Цагдаагийн байгууллага амиа алдаад 10 гаруй хоносон эрэгтэй хүний цогцос олсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Тэгээд таниулах ажиллагаа явуулсан. Тэр цогцос манай хүний цогцос мөн байсан. Эдлэж хэрэглэж, өмсөж, зүүж явсан бүх зүйл нь таарч байна. Гэхдээ задлан шинжилгээгээр бүр нарийн сайн тогтоогдох байх” гэв.
Б.Алтанхуяг есдүгээр сарын 15-ны өдөр 11:00 цагийн үед биедээ дөрөв орчим сая төгрөгтэй, “УНК 2983” дугаарын ачааны саарал микро автобусдаа 7-8 сая төгрөгийн бараа ачин, Хонхороос Гачуурт чиглэлийн дэлгүүрүүдэд бараа тарааж яваад сураггүй алга болсон юм.
Борлуулагч залуугийн цогцсыг олжээ | ||
Үзсэн: 1077 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.