
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсээс DV-2016 Олон үндэстний виз буюу Ногоон картны сугалааны бүртгэлийн товыг өнөөдөр зарлажээ. DV-2016 хөтөлбөрт цаасан бүртгэлийг хүлээн авахгүйгээр электрон хэлбэрээр явуулах аж. Сугалаанд бүртгүүлэхийн тулд АНУ-ын Төрийн департаментын www. dvlottery.state цахим хуудсаар дамжин бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгэл өнөөдөр 12:00 цагаас эхлэн ирэх сарын 3-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ингэхдээ иргэд заавал өөрийн биеэр байх албагүй бөгөөд хэн нэгнээр төлөөлүүлж бүртгүүлэх боломжтой юм байна. Оролцогчид шалгарсан эсэхээ мэдэхийн тулд ирэх 2015 оны тавдугаар сарын 5-наас дээрх цахим хуудаст бүртгэлийн дугаараа оруулан харж болох юм. Цахим хаягаар шалгарсан эсэхийг мэдээлэхгүй бөгөөд ийм мэйл хаяг ирвэл хууль бус гэдгийг албаны хүмүүс онцлож байлаа.
Ногоон картны товыг зарлав | ||
Үзсэн: 865 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.