![](/uploads/201308/news/thumb/777c066da9c7f9725fac11b65dbae639_x3.jpg)
Нийгмийн эмзэг хэсгийнхэн болон олон хүүхэдтэй айлд сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар холбогдох албаныхан тус ажлыг хэрхэн зохицуулах талаарх журмыг боловсруулж, Ерөнхий сайдад танилцуулахаар бэлтгэж байгаа аж.
БСШУЯ-аас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны загварыг “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” нэртэйгээр батлагдан гаргасан билээ.
Тус загвар нь бага, дунд, ахлах ангийн гэсэн гурван төрлөөр охид хөвгүүдийн гэсэн ангилалаар гарч байгаа бөгөөд үнийн хувьд 90 000-120 000 төгрөгөөр зарагдах тооцоолол гарсан.
Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өмнөх жилүүдээс даруй 2-3 дахин нэмэгдсэн гэх иргэдээс ирсэн гомдол саналын дагуу ШӨХТГ мэдэгдэл хийж, холбогдох албаныханд үнийн асуудлыг дахин харахыг сануулаад байгаа.
Тэгвэл шинэ дүрэмт хувцас нь өмнөх хувцсыг бодвол чанартай, удаан эдэлгээтэй байх бөгөөд хонины ноосон даавуугаар үйлдвэрлэгдэж байгаа тул үнийг буулгах боломжгүй талаарх мэдээлэл байгаа ч холбогдох албаныхан албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа билээ.
Ямартай ч шинэ дүрэмт хувцсыг төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд наймдугаар сарын 25-нд нийлүүлж, дараагийн удаад есдүгээр сарын 15, 30-нд нийлүүлэх юм байна. Одоогоор үйлдвэрлэл эхэлж, эсгүүрийн шатандаа явж байгаа бөгөөд нийтдээ 900 мянган метр даавуугаар үйлдвэрлэх аж.
Ямартай ч шинэ дүрэмт хувцсыг төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд наймдугаар сарын 25-нд нийлүүлж, дараагийн удаад есдүгээр сарын 15, 30-нд нийлүүлэх юм байна. Одоогоор үйлдвэрлэл эхэлж, эсгүүрийн шатандаа явж байгаа бөгөөд нийтдээ 900 мянган метр даавуугаар үйлдвэрлэх аж.
Олон хүүхэдтэй айлд сурагчийн дүрэмт хувцасны хөнгөлөлт үзүүлнэ | ||
Үзсэн: 2407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.