Шууд Chart

Дугуйлангийн сурагчдын урлагийн анхдугаар наадам зохион байгууллаа

2014-10-01 13:00:58

Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан Соёл Спорт Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр сурагчдын авьяас чадварыг сурталчлах, дэмжих, тэдний бие биеэсээ суралцах боломжийг олгох, дугуйлангийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий урлагийн наадмыг Нийслэлийн Дүүргийн Соёлын орднуудын дугуйлангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Уралдааны шалгаруулалтыг 2014 оны өнгөрсөн сарын 23-24-ний өдрүүдэд хийсэн бөгөөд шагналтнуудын нэгдсэн тоглолтыг энэ сарын 26-ны өдрийн 15:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертийн танхимд зохион байгуулав.
Уралдаан нь дуу, хөгжим, бүжиг гэсэн төрлөөр 6-10, 11-16 насны ангилалтайгаар зохион байгуулагдсан бөгөөд уралдаанд Нийслэлийн Соёлын ордонтой долоон дүүргийн 250 сурагч оролцож авьяас чадвараараа өрсөлдсөн юм.
 
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дугуйлангийн сурагчдын урлагийн анхдугаар наадам зохион байгууллаа  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй