![](/uploads/201308/news/thumb/35863c1ab10727481de22c77f69950d1_x3.jpg)
“Төр Монгол опен-2013” шатрын нээлттэй тэмцээн энэ сарын 9-11-нд Багануур дүүргийн “Уурхайчин” спорт цогцолборт болно.
Тус тэмцээн нь “Төр Монгол” шатрын клубын 11 жилийн ойд зориулагдан зохиогдож байгаа бөгөөд хөдөө орон нутагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилготой аж.
Шагналын сангийн тухайд тэмцээний тэргүүн байрын шагнал нь алтан медаль, 500 мянган төгрөг, удаахь байрууд 100-400 мянган төгрөгийн шагнал олгох юм байна.
Тэмцээний бүртгэл энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд тэмцээнд оролцогчид Швейцарь системээр есөн өрөг тоглох юм.
“Төр Монгол опен-2013” шатрын тэмцээн болно | ||
Үзсэн: 1914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.