Шууд Chart

Гар утасны зөв хэрэглээг хэвшүүлье!

2014-10-01 13:47:49

Гар утас бидний өдөр тутмын хэрэглээ болоод удаж байна. Хулгайд алдах байтугай хаа нэгтээ орхих, мартах, гээх, цэнэг дуусах тохиолдолд ямар их ажлаа алддаг билээ дээ. Хэлэлцсэн хүнтэйгээ холбогдож болохгүй, хэн нэгний утаснаас ярина гэхээр дугаарыг нь санахгүй, лавлаж тодруулах ажил мундахгүй. Харин бид гар утсаа маш их хэрэгтэйг мэддэг ч сонор сэрэмжтэй байх талаар огт тооцоолдоггүй. Алдсан хойноо л арван там гээчийг тоочиж суух нь элбэг.

2014 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 26-ны өдөр хүртэлх хугацаанд гэхэд л нийслэлийн хэмжээнд “гар утсаа хулгайд алдсан” гэх 173 гомдол, мэдээлэл цагдаа болон хуулийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тэгэхээр жилд дунджаар хэдэн хүн гар утсаа алдлаа гэсэн өргөдөл гомдол бүртгэгддэг болохыг тооцоход амархан. Ингээд бодохоор хүмүүс гар утсаа алдах, гээх дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй байна гэсэн үг.

Саяхан даа. Шөнийн 01 цагийн орчим 15 орчим настай хүү:
-Ах аа, би төөрчихлөө гар утсаараа нэг удаа яриулаач гээч ухаалаг утсыг нь аваад зугтаачихсан тохиолдол гарсан. Бага насны хүүхдүүддээ үнэтэй утас хэрэглүүлж, энэ нь эсрэгээрээ дээрэм хийдэг этгээдүүдэд бэлэн өгөөш болох тохиолдол байна. За тэгээд нийтийн тээврээр зорчиж яваад халаасны хулгайчид суйлуулах, залилуулах, таксинд мартах гээд багагүй үнээр авсан гар утсаа хормын дотор алдчих олон тохиолдол байдаг.

Ялангуяа хичээлийн шинэ жил эхэлж оюутан, сурагчид хулгай болон дээрмийн гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа учраас орой үдэш харанхуй гудамж, талбайгаар явахгүй байх, танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байх талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Таны өдөр тутмын гол хэрэглээний нэг болсон гар утсаа алдаж гээхгүй байх талаар та өөртөө зөв хэрэглээг хэвшүүлээрэй. Танд амжилт хүсье.

Б.Соронзон


Гар утасны зөв хэрэглээг хэвшүүлье!  
Үзсэн: 20787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-30 19:07
Эссэ бичэхэд их хэрэг боллоо шүү баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2023-12-12 20:23
hereg bollo
Зочин [127.0.0.xxx] 2022-12-06 18:51
Маш их баярлалаа надаад хэрэг боллоо
Зочин [202.179.31.xxx] 2018-05-30 18:57
mash ih bayrlalaa ih hereg bolloo
Зочин [27.123.214.xxx] 2018-04-21 20:37
Эссэ бичэхэд их хэрэг боллоо
Зочин [127.0.0.xxx] 2024-05-30 19:07
Надад эссэ бичэхэд маш их хэрэг боллоо
Зочин [66.181.161.xxx] 2018-02-07 19:33
Wahaha

Бидэнтэй нэгдээрэй