![](/uploads/201410/news/thumb/e1f306648a7f62d36e5533ef021c35da_x3.jpg)
Гадаад худалдаа эрхлэгчид онцгой анхаарууштай!
Хэрэв та хэн нэгэн гадаад улсын бизнесийн түнштэйгээ цахим шуудангаар холбогддог, төлбөрийн талаарх мэдээллээ солилцдог бол танд дараах эрсдэл бий болсныг яаралтай шалгаж үзэх шаардлагатай!
Интернет луйврын гэмт хэргийн төрөл болох Пишинг нь таны түншийн ямар ч албан ёсны цахим шууданг дууриалган хийж тэдний өмнөөс тантай холбогдож танд төлбөр хүлээн авах банк эсвэл данс өөрчлөгдлөө гэх зэргээр мөнгийг тань өөрсдийн дансанд шилжүүлэн авахыг хүсэх болно. Манай улсын томоохон гадаад худалдаа эрхлэгч хэд хэдэн байгууллага яг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болон шалгагдаж байна.
Иймд Цагдаагийн байгууллагаас дараах зөвлөгөөг өгч байна.
1. Таны гадаад түнш Bill-с ээлжит нэг шуудан ирлээ, Билл нь bill@microsoft.com гэсэн албан ёсны хаягтай байсан байж, танд яг тэр хаягнаас л мэйл ирэх болно, үүнийг үнэн худлыг мэдэхийн тулд REPLY буюу хариу бичих товчийг дарахад нөгөө bill@microsoft.com гэсэн хаяг чинь танд bill@yahoo.com юм уу өөр бусад дээрх хаягийн ард нуун илгээсэн гэмт этгээдийн хаяг харагдах болно, үүнийг анзаарах,
2. Хэрэв та бараа материалын мөнгөө гадаад улс руу шилжүүлсэн боловч ямар нэг хариу ирээгүй юм уу эсвэл бараа очиж байна гэсэн хариу авсан ч бараа нь ямар нэг байдлаар саатаад байгаа бол та гадаад түнштэйгээ шууд утсаар ярьж мэдээллийг баталгаажуулж болох юм, учир нь гэмт этгээд та хоёрын дунд орчихсон хэн хэнийг нь тайвшруулаад байж болох юм.
3. Эцэст нь энэ нь бодит гэмт хэрэг бөгөөд маш их хэмжээний хохирлыг дагуулж байна. Хэрэв таны найз нөхөд, ах дүү, төрөл төрөгсдөөс гадаад худалдааны байгууллагад ажилладаг бол энэ сэрэмжлүүлгийг шэйр хийн мэдэгдэнэ үү.
"E-Mail frauds" буюу цахим шуудангийн луйвар | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.