![](/uploads/201308/news/thumb/a5f153a8099b121c739413f48eb89ddb_x3.jpg)
Дэлхий нийтээр жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг билээ.
Харин энэ жилийн хувьд эдгээр өдрүүдийг “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.
Эрүүл мэндийн яамнаас эл тэмдэглэт өдрүүдийн хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөсөн аж. Эл арга хэмжээ албан ёсоор 10.00 цагт Нэгдүгээр амаржих газарт эхлэх ээр төлөвлөгдсөн бөгөөд өнөөдөр 12.00 цагт “Монголньюс” мэдээллийн төв дээр хүүхдийг эхийн сүүгээр хооллох дэлхийн өдөр болон түүний ач холбогдлын талаар мэдээлэл хийх юм байна.
Эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног тохиож байна | ||
Үзсэн: 1454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.