
Нийслэлийн цагдаагийн газар, Монголын сурагчдын холбооны дэргэд “School police" төвийг байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэхүү ажилтай газар дээр нь очиж танилцах, заавар зөвлөгөө өгөх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, “School police" төвтэй хамтран Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 50 орчим сургуулиар яваад байна.
Уг сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, эргүүлд ажиллаж буй эцэг, эхчүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахад дараах нийтлэг зөрчил дутагдлууд илэрчээ.
Тухайлбал, “School police” эргүүлийг зөвхөн зам дээр зогсоож ажиллуулах, зохицуулалт хийх, багш, иргэд өөрсдөө зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах ажил гэж ойлгох явдал байдаг ажээ.
Гэтэл “School police” журам дээр эргүүлд ажиллах иргэд олон төрлийн үүрэг гүйцэтгэх тухай заасны зөвхөн нэг нь “Хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн орчинд байгаа /сургуулийн бүсэд хамаарах/ замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байна.
Эргүүлд ажиллаж буй иргэдийн цаг ашиглалт муу, тэдний хийх зүйлийг сургуулийн зүгээс сайн тайлбарлаж өгөөгүй, зохион байгуулалт хангалтгүй, эцэг, эхчүүд өөрсдөө идэвхгүй оролцох, зарим нь бүртгүүлчихээд явах, ажилласан тухай тэмдэглэлээ бичихгүй, эсвэл дэлгэрэнгүй, тодорхой бичихгүй байгаа зүйл ажиглагдаж байжээ.
“School police”-ын ажлыг шалгав | ||
Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.