Манай боксчин Н.Төгсцогтын тоглолтыг Англи, Аргентин, Филиппиний шүүгч шүүсэн. Өрсөлдөгчөө илт давуу хожиж байсан ч ялалтыг түүнд өгөөгүйд монголчууд ихэд бухимдаж байгаа. Онлайнаар ч эзэн орны боксчныг хууль бусаар дэмжсэн шүүгчдийг буруутгасан мэдээлэл дүүрчээ. Энэ талаар тамирчдыг ахлаж яваа Б.Бат-Эрдэнэ “Спортын тэмцээн уралдаан байнгын өрсөлдөөн байдаг. Гэхдээ өрсөлдөөн шударга, дүрмийн дагуу байх ёстой. Төгсцогт гавьяатын хувьд оноогоор өрсөлдөгчөө илт давуу байдлаар ялсан. Гэсэн хэдий ч шүүгч нар нөгөө талд ялалтыг өгчихлөө... Азийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс танай үзэгчид дэндүү ёс зүйгүй байна. Маш олон савтай ус шидлээ. Хэрвээ ийм байх юм бол Монголын багийг Азийн наадамд оролцуулахгүй байх асуудлыг ярина гэсэн. Би Монголын багийг дэмжиж буй үзэгчидтэй холбоотой асуудлыг хариуцахгүй гэж хэлсэн” гэв.
Монголын багийг Азийн наадмаас хасна гэх сануулга өгчээ | ||
Үзсэн: 1728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.