Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Н.Төгсцогт дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ

2014-10-01 15:07:57
Error loading player: No playable sources found

Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдаж буй Азийн 17-р наадмын боксын 56 кг-ийн жинд хүч үзсэн манай боксчин Н.Төгсцогт 1/4 шигшээд зохион байгуулагч орны тамирчин Хам Санмёнгод ялагдсан. 

Гэвч Азийн аваргын хүрэл, Дэлхийн аваргын мөнгө, Лондоны олимпийн мөнгөн медальтай Н.Төгсцогт шүүгчдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж рингнээс буулгүй удсан юм. Монголын багийн ахлагч үүнтэй холбогдуулан наадмыг зохион байгуулах хороонд гомдол гаргасан ч хүлээж аваагүй билээ. Харин энэ талаарх мэдээллийг сонссон Монголын үзэгчид онлайн ертөнцөд багагүй шуугиан тарьсан. Олон нийтийн энэхүү үйлдэлд тамирчин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Бүгдээрээ сайн байцгаана уу. Миний төлөө санаа тавьж, дэмжиж хамгаалж байсан хүн бүрт баярлалаа. Зарим нь багагүй бухимдсан бололтой. Намайг гэсэн сэтгэлтэй ийм олон хүн байхад би улам зоригжиж дараа дараагийн тэмцээндээ та бүхнийгээ баярлуулахын төлөө хичээх болно оо. Монголчууд минь ямар хүчтэй бас агуу сэтгэлтэй хүмүүс юм бэ. Та нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Баярлалаа” гэжээ.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Н.Төгсцогт дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ  
Үзсэн: 1666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй