Шууд Chart

Сэлэнгийн томчууд залрах шинэхэн аваргын цолны найр маргааш болно

2013-08-01 10:04:18

Сэлэнгэ аймгийнхан шинэхэн аваргадаа зориулж “Сэлэнгэ түмний бахархлын баяр наадам” зохион байгуулна. Энэ сарын сарын 2-нд буюу маргааш Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод болох тус наадамд сэлэнгийн томчууд шил дараалан хүрэлцэн очих сураг алдраад байгаа.

Эл наадамд УИХ-ын дэд дарга З.Энхболд, УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар аймгийн удирдлагуудад албан ёсоор очихоо мэдэгдсэн гэнэ.
 
Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Сэлэнгэ аймгийн харьяат Гунаажавын Эрхэмбаяр ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
 
Ийнхүү  хайр хүндлэлийн далайд умбан, бяр тэнхээ нь алгандаа багтан ядаж буй шинэхэн аваргын мялаалгын наадам дахин үргэлжилж, энэ  сарын 9-нд өөрийн төрсөн нутаг болох  Мандал сумын ард олон нь  мөн шинэ цолны найр хийхээр төлөвлөсөн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Сэлэнгийн томчууд залрах шинэхэн аваргын цолны найр маргааш болно  
Үзсэн: 2174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй