Шууд Chart

Туул голд живж байсан хүний амийг аварчээ

2013-08-01 10:25:14

Өчигдөр нийслэлийн онцгой байдлын газрын  аврагчид Туул голд живж байсан хүний амийг аварчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XXVI хороо, Маршалын гүүрний зүүн талд Туул голд хүн живж байна гэсэн мэдээллийн дагуу нийслэлд завьт эргүүлээр ажиллаж байсан Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлэг гарч  аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 38 настай эрэгтэй С-ийг голоос гаргасан байна.

 Хэргийн газар шуурхай ажилласнаар  эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Яаралтай түргэн тусламжийн төв, 103-ын эмч, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Туул голд живж байсан хүний амийг аварчээ  
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй