
Хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байгаа Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, тэрбээр шалгагдаж байх хугацаандаа буюу өнгөрөгч долоодугаар сарын 5-нд хамгаалагч Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулан шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан юм. Тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлд мөн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин үүнийг Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр хууль бус шийдвэр гэж үзэж Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт гомдол гаргасан байна. Тус газраас гомдлыг шалгаж, цагдаагийн ахмад Х-г хууль бус шийдвэр гаргасан гэж үзэн Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Одоогоор Г.Сарангэрэл эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид хоригдож байгаа юм.
Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.