Шууд Chart

“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно

2025-12-15 09:31:49

“Шар гэгээ” уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн баг, уран бүтээлчид дараагийн уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Энэ удаад Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн “Холын цагаан манан” уран сайхны кино бүтээжээ.

Тус уран бүтээлийг “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээсэн байна. Шинэ уран бүтээлээ  2026 оны эхний сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа аж.


“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй