Шууд Chart

Ч.Мишээл: Тэмцээний үеэр уртын дуу дуулах үед хүмүүс маш их гайхширч байсан

2025-12-15 12:05:53

Казахстан улсад болсон олон улсын “Silk Way Star” уралдаанаас “Гран при” шагнал хүртсэн дуучин Ч.Мишээл өнөөдөр мэдээлэл хийлээ. Дуучин Ч.Мишээл "Эхний шатанд би өөрийн "Бундан улаан" гэх дуугаа дуулсан. Уг дуунд уртын дууны элемент орсон байдаг. Монгол элементтэй дуулалтыг дуулж эхэлснээр шүүгчид болон бусад оролцогчид "Заагаад өгөөч, би дуулж чадах болов уу" зэргээр их сонирхож эхэлсэн.

Тэмцээний үеэр уртын дуу дуулах үед хүмүүс маш их гайхширч байгаа харц нь харагддаг. Тийм ч учраас хэрэв би сүүлийн шатандаа шалгарч чадвал маш гоё уртын дууны элементтэй дууг заавал дуулна гэж бодсон. Энэ шагналыг хүртэхэд шүүгчдээс гадна дэлхий даяар оршин сууж буй монголчууд болон Казахстаны ард түмэн маш их дэмжсэнд баяртай байгаа.

Тэмцээнд оролцоход Дуучин Б.Сарантуяа эгчийн "Тэмцээнд оролцож байгаа нь хангалттай том зүйл учраас өөрийгөө харуулаарай" зэргээр дэмжиж байсан нь миний сэтгэлзүйг маш тогтвортой байлгасан. Түүнчлэн би энэ тэмцээнд ээжтэйгээ хамт явсан.

Уртын дууны мэргэжлээр өнгөрсөн хавар СУИС-ийг төгссөн. Казахстаны Засгийн газраас Хоёрдугаар Найрамдлын одонгоор шагнасан. Казах хэл дээрх дуугаа бичүүлээд, клипээ хийчихсэн байгаа. Удахгүй цацагдана” гэдгийг онцолсон юм.


Ч.Мишээл: Тэмцээний үеэр уртын дуу дуулах үед хүмүүс маш их гайхширч байсан  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй