Монголын хөрөнгийн биржээр дамжуулан валютын фьючерс, опцион гэрээний арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд Дэлхийн шилдэг стандартад нийцүүлэн арилжааны журмын төслийг боловсруулж байна.
Манай улсын хувьд энэ төрлийн арилжааг явуулахад зайлшгүй шаардлагатай мэргэжлийн байгууллага болох Дундын эрсдлийн удирдлагын байгууллага буюу Central Counterparty Clearing (CCP) хараахан үүсэн байгуулагдаагүй байгаа юм. Тиймээс өнгөрсөн сард тус байгууллагыг шинээр Монгол улсад үүсгэн байгуулахад Лондонгийн хөрөнгийн бирж мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх харилцан тохиролцоо бүхий стратегийн хамтын ажиллагааны гэрээг байгуулсан аж.
Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн зүгээс энэ сарын эхнээс валютын фьючерс, опцион арилжааны журмын төслийг Төрийн өмчийн 10, хувийн хэвшлийн 20-н аж ахуйн нэгжид “Санхүүгийн эрсдлийн удирдлага ба Валютын гэрээний арилжаа” сэдвийн дор танилцуулга, хэлэлцүүлэг явуулахаар зорин ажиллаж эхлээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар “Монгол Шуудан” ТӨХК, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-иудад дээрх хэлэлцүүлгийг явуулаад байна.
Дунд эрсдлийн удирдлагын байгууллагатай болно | ||
Үзсэн: 1920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.