
“АПУ” компанийн борлуулагч Б.Алтанхуягийг хөнөөсөн байж болзошгүй этгээдийг өчигдөр шөнө Хонхороос саатуулсан байна. Одоогоор хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан этгээд ямар ч мэдүүлэг тайлбар өгөхгүй байгаа гэж баттай эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр талийгаач Б.Алтанхуягийг таньдаг байсан эсэх, камергүй дэлгүүрт хамгийн сүүлд хамт байсан хүн мөн эсэхийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Тодруулбал, талийгаачийн орсон эхний гурван дэлгүүр нь камертай байсан бөгөөд тэрээр уг дэлгүүрүүдээр ганцаараа орж гарсан нь камерийн бичлэгт бичигдэн үлдсэн байна. Харин дөрөв дэх дэлгүүрээр орохдоо хоёулаа явж байсныг тухайн дэлгүүрүүдийг эзэд мэдээлсэн байна.
Уг дэлгүүр нь камерийн бичлэггүй байсан учраас үүнийг нотолж чаддаагүй юм. Гэхдээ цуг явж байсан хүн нь хөнөөсөн байж болзошгүй гэж таамаглаж байна. Хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа ажээ
Б.Алтанхуягийг хөнөөсөн этгээдийг баривчилжээ | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.