
Хэдхэн хормын өмнө Азийн наадмын 60 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Отгондалай Японы боксчинтой мөнгөн медалийн төлөө тулалдаж ялалт байгуулсанаар алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Тэрбээр өрсөлдөгчөө гурван үеийн турш илүүрхэн хожил авсан. Барилдааны дараах түүнээс сэтгэгдлийг нь сонссон юм.
-Японы тамирчин тоглолтын туршид хэд хэдэн удаа өөрийг чинь мөргөсөн. Өрсөлдөгч чинь нуруугаас нэлээн өндөр байсан. Ямар тактик боловсруулж тоглов?
-Багш нартайгаа ярилцаад, зайнаас тоглох тактик боловсруулсан. Тэр дагуу тоглолоо.
-Маргааш алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт хийнэ. Амжилт хүсье.
-Тийм ээ. Монголын боксчид Азийн наадмаас анхны алтан медалиа хүртэх зорилготой ирсэн. Боксчдынхоо энэ том зорилгыг биелүүлэхийн төлөө би бүх хүчээрээ тоглоно оо. Азийн наадамд оролцож байгаа баг тамирчдаа чин сэтгэлээсээ дэмжиж байгаа монголчууддаа, баг хамт олондоо маш их баярлаж байгаагаа, та бүхнээс эрч хүч авч байгаагаа энэ дашрамд дамжуулъя.
Д.Отгондалай: Боксчдынхоо зорилгыг биелүүлэхийн төлөө хичээнэ | ||
Үзсэн: 1265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.