Шууд Chart

Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

2025-12-23 16:18:09

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина.

Төслийн барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд эхлүүлэхээр түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” ХХК-тай аравдугаар сарын 24-ний өдөр байгуулсан.

Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлтийн ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 158 нэгж талбараас 101 нэгж талбарыг чөлөөллөө. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийг барьснаар Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатаан устгаж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлнэ.

Төсөл хэрэгжих явцад 300 гаруй түр ажлын байр, хэрэгжсэний дараа 86 байнгын ажлын байр бий болно. 


Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй