Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Веьтнамын дуу хоолой радиотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээ нь хоёр улсын хамтын ажиллагаанд нөлөөлөхүйц ажил байх болно гэж хоёр тал үзэж байна.
Цаашид МҮОНРТ, MNB.MN сайттай хамтран ажиллаж, нэвтрүүлгүүдээ солилцохоос гадна. Монголчуудын ахуй, соёлыг сурталчилах юм.
Вьетнамын дуу хоолой радиогийн дэд дарга TRAN DANG КНОА, Гадаад харилцаа, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга NGO MINH HIEN, Цахим сонины (VOV-online) захирал PYGB BGNY HUNG, Вьетнамын дуу хоолой радиогийн телевизийн дарга дэд захирал LY MHAI PHUKNG, мөн үндэсний цөөнхөд зориулсан сувгийн дэд захирал DANG THI HUE нар хүрэлцэн ирж гэрээнд гарын үсэг зурж, МҮОНРТ-ийн удирдлагуудыг өөрийн орондоо зочилохыг урилаа.
Харин манай талаас МҮОНТ-ийн дэд дарга бөгөөд Радиогийн дарга Л.Цэрэн-Очир, дэд дарга Б.Баярсайхан, МҮОНРТ-ийн дэд захирал Б.Батбаяр, МҮОНРТ-ийн гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн нар байлцсан юм.
"Вьетнамын дуу хоолой" радиотой хамтарч ажиллана | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.