Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 72 дугаар захирамжаар байгуулсан “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлаар санал боловсруулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, Эрдэнэтийн зэс, молибдений ордын исэлдсэн хүдрийн үүсмэл ордыг түшиглэсэн катодын зэс үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг даалгав.
| ЗГ: “Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 118 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.