Шууд Chart

“Бөөр шилжүүлэн суулгалт” номын нээлт маргааш болно

2014-10-03 11:18:40

Профессор Л.Жамбалжав Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгааг анх түрүүн нэвтрүүлж, үндэслэгчийн хувьд нарийн ажлын туршлага судалгааны материалдаа суурилан “Бөөр шилжүүлэн суулгалт” номыг бүтээжээ.

Бөөр шилжүүлэн суулгалт гэдэг ном Монгол Улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах цоо шинэ салбарын анхны бүтээл юм.

Уг ном мэргэжлийн эмч, оюутан мөн эд эрхтэн шилжүүлэн суулгах анагаах ухааныг сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй ном болжээ. “Бөөр шилжүүлэн суулгалт” номын нээлт маргааш 12:00 цагт “Интерном” номын дэлгүүрт болно.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Бөөр шилжүүлэн суулгалт” номын нээлт маргааш болно  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй