Шууд Chart

"Багшийн авьяасыг алдаршуулъя" урлагийн наадам боллоо

2014-10-03 13:22:47

Дэлхийн багш нарын өдөр болон Монголын багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Боловсрол Шинжлэх Ухааны яам дэмжиж, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн Соёлын Төв Ордон хамтран зохион байгуулсан  “БАГШИЙН АВЬЯАСЫГ АЛДАРШУУЛЪЯ”  урлагийн наадмыг өнгөрсөн сарын хугацаанд зохион байгуулж өнөөдөр шагнал гардуулах, гала тоглолт амжилттай боллоо.

Тус наадамд 130 гаруй сургууль, цэцэрлэгийн 312 урлагийн номер ,120 гаруй байгууллага, хувь хүний 500 гаруй дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн гарч давхардсан тоогоор 1500 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо.

 

Наадмыг МУГЖ Л.Батжаргал, УГЗ Ц.Жамъяан, БУГЖ Ж.Цэцэгээ нар шүүн явууллаа. Урлагийн наадмын тэргүүн байр гранпри шагналаар БГД-ийн 40 дүгээр сургууль шалгарсан бол II байранд БЗД-ийн 87 дугаар сургууль, III байранд БГД-ийн 28 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Мөн Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр БГД-ийн 40 дүгээр сургуулийн багш Л.Тансармаа, СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийн багш П.Саранцэцэг нар шагнуулсан бол БШУЯ-ны жуух бичгээр СХД-ийн 116 дугаар цэцэрлэгийн багш Ч.Янжиндулам шагнуулаа.
Түүнчлэн амжилттай оролцсон авьяаслаг багш нарыг МҮЭ-ийн Соёлын тэргүүний ажилтан, МБШУҮЭХ-ий хүндэт тэмдэг зэргээр шагнан урамшууллаа. Уг наадам монголд анх удаа боловсролын салбарыг хамарсан томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог юм. 
www.URLAG.mn

 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Багшийн авьяасыг алдаршуулъя" урлагийн наадам боллоо  
Үзсэн: 2677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй