![](/uploads/201410/news/thumb/2e680651e3b4539ce7303ca05bb8be7e_x3.jpg)
Арабын нэгдсэн Эмират улсын Ал Аин хотноо энэ сарын 7-14-нд болох Дэлхийн Оюутны аварга шалгаруулах V тэмцээнд Монголын баг тамирчид 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор боллоо. Буудлагын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд:
1.Э.Даваахүү
2.Н.Цэрэнтогтох
3.О.Төгөлдөр
4.Т.Баярцэцэг
4.О.Янжинлхам
6.Ө.Өлзийням
7.Б.Сувд-Эрдэнэ
8.М.Түвшинжаргал
9.Г.Нандинзаяа
10.Х.Бямбабаатар нарын арван тамирчин багтаж байгаа юм. Тэд энэ сарын 06-ны өдөр АНЭУ-ыг зорихоор боллоо. Баг тамирчдыг МОХ-ны Ерөнхийлөгч, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан ахлан, дасгалжуулагчаар МУГД Х.Ундралбат нар ажиллах юм.
Монголын оюутан буудагч нар 2003, 2008, 2012 оны Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцон алт 4, мөнгө 2, хүрэл 4, нийтдээ 10 медаль хүртэж байсан юм. Энэ удаа олон тамирчин оролцож байгаа учир медалийн тоогоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа ажээ.
Оюутны буудлагын ДАШТ-нд оролцоно | ||
Үзсэн: 1128 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.