
Error loading player: No playable sources found
Болгарын нийслэл Софи хотын хойд хэсэгт орших үйлдвэрт хоёр удаа дэлбэрэлт болсны улмаас 15 хүн амь үрэгдсэнд Засгийн газраас үндэсний гашуудал зарлажээ. Горни Ломын ойролцоо орших үйлдвэрт гарсан хүчтэй дэлбэрэлтүүдийн улмаас 13 эрэгтэй, хоёр эмэгтэй амь үрэгдэж, өөр гурван хүн гэмтэж, түлэгдсэн байна. Эхний дэлбэрэлт өнгөрөгч лхагва гарагийн оройн 17:00 цагт, удаах нь 21:45 минутад болсон байна.
“Dnes” сонины мэдээллэж буйгаар Софи хотоос 120 км орчим зайтай орших үйлдвэрт Болгарын армийн хуучирсан зэр, зэвсгийг устгадаг аж. Тус үйлдвэрт 10 тонн орчим тэсэрч, дэлбэрэх өндөр аюултай химийн бодис хадгалдаг байна. Болгарын албаныхан үйлдвэрийн дэлбэрэлтүүд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хэмээн таамаглаж буй аж.
Болгарт үндэсний гашуудал зарлажээ | ||
Үзсэн: 1083 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.