Шууд Chart

Таеквондочид анхны медалиа зүүлээ

2014-10-03 17:10:48

Азийн наадмын таеквондогийн тэмцээнүүдийн энэ өдөр Монголын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Түмэнбаяр хүрэл медалийн болзол хангалаа. Энэ нь манай тамирчдын Азийн наадамд оролцож бас нэгэн түүхэн амжилтыг өлгийдсөн хэрэг боллоо. Монголын боксчдоос Азийн наадмын анхны аварга төрсөн бол таеквондын тамирчдаас анхны медальтан төрсөн юм.

54 кг-ын жинд өрсөлдсөн М.Түмэнбаяр эхлээд Кувейтын Абдалазизг, шөвгийн наймд Палестиний Малик Абуалровыг 11:4 онооны харьцаагаар хожиж, хүрэл медалийн болзол хангасан юм. Улмаар мөнгөн медалийн төлөө БНСУ-ын Ким Тэхунтай тоглож, 4:19 онооны харьцаагаар хожигдлоо.

Өнөөдөр "Инчёны Азийн наадам 14 дэх өдрөө үргэлжилж байна. Одоогоор Монголын баг тамирчин 5 алт, 4 мөнгө, 11 хүрэл, нийт 20 медаль хүртсэн амжилтаар 45 улсаас XVI байрт жагсаж байна.



Нийтэлсэн: Б.Батхолбоо

Таеквондочид анхны медалиа зүүлээ  
Үзсэн: 1515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-10-05 20:44
MONGOLIIN TAEKWONDO MANDTUGAI

Бидэнтэй нэгдээрэй