Шууд Chart

НД-ын нөхөн төлөлтийн тухай хуулийн хэрэгжих хугацаа сунгагдлаа

2013-08-01 12:07:05

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийн хэрэгжилтийг хоёр сараар сугахаар болжээ. 

Уг хуулийн хэрэгжилт найман сарын 1 буюу өнөөдөрөөр дуусгавар болох ёстой байсан ч иргэдийн хамрах хүсэлт олноор ирсэнтэй холбогдуулан ийн сунгахаар болсон аж.
 
Эл шийдвэрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээр ахлуулсан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан байна.
 
Ингэснээр иргэд 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлүүлэхийн тулд уг хуулийн сунгасан хугацаанд амжин бичиг баримтаа бүрдүүлэн харьяа аймаг, сум, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст өгөх боломжтой боллоо.
 
Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдээгээр нийт 298.7 мянган иргэн бичиг баримтаа бүрдүүлж дээрх хуульд хамрагдахаар хүсэлт гаргаад байсан аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

НД-ын нөхөн төлөлтийн тухай хуулийн хэрэгжих хугацаа сунгагдлаа  
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй