![](/uploads/201410/news/thumb/da6d123593744716fc5ff1196de708b7_x3.gif)
Пара спортын тамирчдыг “Инчеон-2014” паралимпийн Ази тивийн XI наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зардлыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны төсвийн багцад зохицуулалт хийж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарт Засгийн газраас даалгалаа.
14 хоногийн дараа эхлэх уг наадамд манай улс спортын есөн төрлөөр 66 тамирчин, 22 дасгалжуулагч, хэвлэл мэдээлэл, штабын ажилтан нийт 118 хүний бүрэлдэхүүнтэй явахаар бэлтгэж байгаа юм.
Манай улс анх удаагаа суугаа волейбол, хонхот бөмбөгийн эрэгтэй баг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрөлд оролцох гэж байна.
“Инчеон-2014” паралимпийн наадамд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлнэ | ||
Үзсэн: 1359 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.