Улсын дуурь бүжгийн эрдмийн театр уран бүтээлийн 52 дахь улирлын тоглолтоо эхэлсэн.
Энэ удаагийн дуурийн нээлтийн онцлох бүтээл болсон Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь нь тайзнаа 80 жил эгшиглэж байгаа үндэсний анхны томоохон бүтээл юм. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурийг тайзнаа амилуулсны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс ч гурван бүлэг, таван үзэгдэлтэй дуурийн үзэгдэл бүрт үе үеийн дуурийн шилдэг уран бүтээлчид тоглох гэж буйгаараа онцлог юм.
ДБЭТ тоглолтын 52 дахь улиралдаа 80 гаруй тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн дотор дөрвөн бүтээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг зохион байгуулах юм. Ерөнхийдөө үндэсний сонгодог урлагт ихээхэн анхаарч ажиллах ба алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн, төрийн шагналт Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг шинээр, мөн өвөрмөц шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүжин” түүхэн сэдэвт балетуудыг шинээр тавихаар төлөвлөжээ.
Харин энэ сарын хамгийн сүүлийн тоглолт 26-ны өдрийн “Ламбугайн нулимс” байх аж.
УДБЭТ-ын шинэ улирлын үзвэрийн хуваарийг танилцуулъя.
Аравдугаар сар
- 04-ний17:00 цагт Б.Дамдинсүрэн Б.Смирнов
- “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь/80 жил/
- 05-ны17:00 цагт Б.Дамдинсүрэн Б.Смирнов
- “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь/80 жил/
- 11-ний17:00 цагт П.И.Чайковскийн“ХУНТ НУУР” балет
- 12-ны17:00 цагт П.И.Чайковскийн“ХУНТ НУУР” балет
- 18-ны17: 00 цагт Х.Билигжаргал“ЛАМБУГАЙН НУЛИМС” дуурь
- 19-ний17:00 цагт А.Хачтурян“СПАРТАК” балет
- 25-ны17:00 цагт А.Хачтурян“СПАРТАК” балет
- 26-ны17:00 цагт Х.Билигжаргал“ЛАМБУГАЙН НУЛИМС” дуурь, үзэгчид үзвэрийн билетээ онлайнаар захиалж болно.
УДБЭТ-ын шинэ улирлын үзвэрүүд эхэллээ | ||
Үзсэн: 1438 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.