"Google" компани алдартнуудын олон арван мянган нүцгэн зургийг устгасан байна. Тодруулбал, тэдгээр зургуудыг хакерууд хулгайлж, интернэтэд тавиад байсан юм. "Google"-ийн албан ёсны мэдэгдэлд онцлосноор хүсэлт ирсний дагуу хэдэн цагийн дотор зургуудыг устгаж, олон зуун хаягуудыг хаажээ. Харин үүнээс өмнө хуульч Марти Сингер "хувийн нууцад халдсан" хэргээр "Google"-ийг шүүхэд өгнө хэмээн анхааруулсан талаар BBC мэдээллээ. Тухайлбал, "Google"-ийн удирдах албан тушаалтанд хаягласан түүний захидлыг "New York Post" нийтлэсэн бөгөөд захидалд "Google зургуудыг устгах тал дээр шуурхай, хариуцлагатай арга хэмжээ авч чадаагүй, мушгин гуйвуулагчдын жигшмээр үйлдлийг үл тоосон" хэмээжээ.
Хакерууд Кара Делевинь, Рианна, Ким Кардашиан, Женнифер Лоренс зэрэг олон алдартны хулгайлагдсан зургуудыг 4Chan зэрэг сайтуудад тавьсан нь багагүй шуугиан дэгдээсэн юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Google" алдартнуудын олон мянган нүцгэн зургийг устгажээ | ||
Үзсэн: 2970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.