
Error loading player: No playable sources found
Өнгөрөгч амралтын өдрүүдэд 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia-2014” тэмцээн шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн ялагчаар Ю.Балжидмаа шалгарч олон улсын “Miss International” тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцох эрхийн эзэн болсон юм.
Харин дэд байрт М.Халиунаа, удаах байрт А.Баярцэцэг нар шалгарлаа. Мөн тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр Э.Азбилэг, “Спортлог мисс”-ээр Б.Гүнзаяа, “Фото мисс”-ээр Ц.Дэлгэржаргал, “Мисс модель”-оор Ю.Балжидмаа, “Бикини мисс”-ээр М.Халиунаа, “Оюунлаг мисс”-ээр А.Баярцэцэг нар тус тус шалгарсан юм.
Ю.Балжидмаа “Miss Mongolia-2014” тэмцээний ялагч боллоо | ||
Үзсэн: 2726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.