Чип үйлдвэрлэгч "Intel" компанийн 20 настай дадлагажигч залуу интернэтэд холбогдож ажилладаг тэргэнцэр бүтээсэн байна. Тус тэргэнцэр нь хэрэглэгч урагшаа унах зэрэг яаралтай үед шаардагдах мэдээллийг цуглуулдгаас гадна хэвийн ажиллаж байгаа эсэхээ өөрөө автоматаар хянадаг ажээ. Роботикийн чиглэлээр сурдаг Тим Балц нь бүр дунд сургуульд байхдаа үүнтэй адил зүйлийг сэтгэж, түүнийгээ патентжуулж байсан байна. Хөгжүүлэгчид түүний бүтээсэн тэргэнцрийн цуглуулсан мэдээллийг ашиглан тэргэнцэртэй хүмүүсийн тав тухыг сайжруулах аппликейшн бүтээх боломжтой талаар BBC мэдээллээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Intel"-ийн дадлагажигч ухаалаг тэргэнцэр бүтээжээ | ||
Үзсэн: 2910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.