Өдөр тутмын сонинуудын аравдугаар сарын 6-ны өдрийн онцлох мэдээ, материалуудын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Багын багштай багачуудын талаар хөөрөлдөж өнжлөө”, “Лу гүний Г.Вандан аваргын зургаа дахь үеийн бөх А.Ичинноровын төрсөн гэрээс сурвалжиллаа”, “Ж.Равдандорж: Монголын Ардчилсан Холбоо фракц албан ёсоор шинээр байгуулагдлаа”, “Ч.Улаан: Ард түмэн рүү хүрэх мөнгийг нэмж, дарга нарт үйлчилсэн зардлыг хасна” гэх гарчигтай мэдээллийг унших боломжтой.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Эзэнгүйдэл”, “Казахстаны авиа компани Баян-Өлгий рүү тогтмол нислэг үйлдэнэ”, “Монгол уран бичлэгээс төрсөн аялгуу америкчуудын сонорыг мялааж байна”, “Шилжүүлэн суулгасан умайгаас хүүхэд мэндэлжээ”, “Цаас үйлдвэрлэх зорилгоор модны шинэ сорт гарган авчээ” гарчигтай мэдээлэл нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Өнөөдрийн сонсогчид маргаашийн генералууд болно”, “Б.Болор: Хийсэн ажилтай яамаа нийлүүлчихэж, гэтэл соёлын яам тусдаа байх шаардлагагүй”, “Д.Отгондалай: Шүүгчтэй нь хамт ялна гэж өөртөө үүрэг өгсөн байсан”, гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Дөрвөн төрөлтийн найман ихрүүдийг байртай болгох сайн мэдээ”, “К.Женисгүл: Цагдаагийн байгууллага нь хэн нэгний дарга болж тоглодог талбар биш”, “Учиртай гурван толгой дуурийг 2410 дахь удаагаа тоглолоо” зэрэг ярилцлагуудыг онцлож байна.
“Улс төрийн тойм” сониноос та “Р.Эрхэмбаяр: Оюутолгойн гэрээ гэх юмгүй болох аюултай”, “Мөрдөгч болж цээжээ дэлдэх минь”, “Г.Ганболд: Монголынхоо нэрийг гадаадын зах зээл дээр гаргана” гарчиг бүхий ярилцлагыг уншаарай.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Д.Хаянхярваа: Зургаан яамыг нэгтгэснээр хэмнэлт гарна гэдэг үлгэр”, “Тариаланчид хураасан тариагаа агуулах савгүй байна”, “Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орно”, “Ю.Балжидмаа тэргүүн миссээр тодорлоо” зэрэг мэдээ, сурвалжлагыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1090 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.