Шууд Chart

iPhone-ийн "Хойд Солонгос" хувилбар...

2014-10-06 11:01:38

Дэлхий даяар хамгийн их эрэлттэй байгаа ухаалаг гар утаснуудын нэг нь iPhone 6 гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. Тэгвэл Хойд Солонгост хуулийн дагуу худалдан авч болох цорын ганц гар утас бол Засгийн газрын зөвшөөрөлтэй “Pyongyang Touch” юм. Тус улсын Засгийн газар хамгийн анх 2013 онд "Google"-ийн шинэчилсэн "Android" үйлдлийн системээр ажилладаг гэх “Arirang” нэртэй ухаалаг гар утсыг танилцуулж байжээ. Харин одоо шинэчилсэн "Pyongyang Touch" утас нь олон төрлийн өнгөтэйгөөс гадна "iPhone 3"-ийг санагдуулам загвартай болсон байна.    

Хойд Солонгост интернэт нь хориотой зүйлүүдийн нэг ба үүний оронд Засгийн газрын хяналтад байдаг интернэтийг ашигладаг. Тус улс дөнгөж 2013 онд 3G сүлжээтэй болсон талаар venturebeat.com мэдээлж байна. Олон улсын хоригийн дагуу iPhone-ийг тус улсад нийлүүлэхийг хориглосон бөгөөд Пхеньян Apple-ийн бүтээгдэхүүнийг импортлохыг зөвшөөрөх нь маш эргэлзээтэй гэдгийг шинжээчид онцлож байгаа юм. Удирдагч Ким Чен Ун өнгөрсөн онд Arirang утсыг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн нэгд зочлох үеэрээ ажилчдыг нь бүтээлч, эх оронч ажиллалаа хэмээн магтжээ. Мөн тэрээр гар утсыг үйлдвэрлэхдээ хэрэглэгчдийн дуртай өнгө, хэлбэрийг сонгохыг зөвлөөд, мэдрэгч дэлгэцтэй, камер нь өндөр нягтралтай зураг авдаг тул гар утас хэрэглэгчдийн хэрэгцээг хангана гэж хэлсэн аж. Хэдий тийм боловч залуу Кимийн магтсан утас нь Хятадаас импортолсон "Uniscope" хэмээх утас байж магадгүйг Японы нэгэн блогт бичжээ.  Ямартай ч “Pyongyang Touch” болон Arirang утас нь Хойд Солонгосын энгийн иргэдийн хувьд тансаг хэрэглээ байх юм. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

iPhone-ийн "Хойд Солонгос" хувилбар...  
Үзсэн: 2612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй