ГЕГ-ын Хяналт -шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Сарантуяа ОХУ-ын гааль эрх зүйн холбогдолтой 30 ширхэг номыг сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ бэлэглэлээ. Мөн энэ үеэр Сургалтын төвийн багш У.Отгонбаяр нь эмхтгэн гаргасан бүтээл хүүхэд залуучуудын танин мэдэхүйн “Аян замын тэмдэглэл” цуврал таван боть номын эхний 2 боть, “Домогт Бадарчин 93 явган аяллынхны үнэн түүх” нэртэй номоо дурсгаж, номын сангаа өргөжүүлэх үйлсэд бусад ажилчдаа уриаллаа.
ГЕГ-ын дэргэдэх Сургалтын төвийн багш нар цаашид номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлснээ энэ үеэр онцлосон юм.
Гаальчид номын сангаа баяжууллаа | ||
Үзсэн: 1499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.