Шууд Chart

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр судалгаа хийжээ

2014-10-06 13:09:38

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2013-2016 онд хамтран хийх ажлын хөтөлбөр болон Нийслэлийн Прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Хорих ангиас суллагдсан хүмүүс, тэдгээрийн ажил эрхлэлтийн байдлыг судалж холбогдох арга хэмжээ авах” ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Шүүхээс хорих ял тэнссэн, ял хойшлуулсан, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээдэд  тавих хяналтыг сайжруулах, дахин гэмт үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх,  тодорхой эрхэлсэн ажилгүй ялтныг  ажлын байраар хангах зорилгоор дүүргийн прокурорын газрууд нь цагдаагийн хэлтэстэй хамран бүртгэлд хамруулан тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалж, ажлын байраар хангах зорилгоор хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга, уулзалт зөвлөгөөн зохион байгуулав.

Дээрх ажлын хүрээнд дүүргийн прокурорын газрууд хорих ангиас суллагдсан, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй нийт 266 иргэдийг харьяа цагдаагийн хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, хороодын байцаагч, нийгмийн ажилтан нартай хамтарч өдөрлөг, уулзалт зохион байгуулах, “Ажлын хөтөч” болон “Онч мэргэн үгс” зэрэг ном, “Итгэлцлийн захиа” зэргийг гардуулан өгчээ. 
 
Мөн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 570 гаруй сул чөлөөтэй болон шинэ ажлын байрыг  танилцуулж нийт 114 иргэнийг бүртгэн, тохирох ажлын байрыг санал болгосноос 54 иргэн ажил зуучлах мэдэгдэл авч ажлын байртай болсон нь үр дүнтэй ажил болсон байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр судалгаа хийжээ  
Үзсэн: 1273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй