Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва, МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан нарын хамтарсан уран бүтээлийн утга уянгын сонгодог үдэш буюу “Арван сарын үдэш” яруу найраг, уянгын богино өгүүллэгийн цэнгүүн энэ оны аравдугаар сарын гурванд Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлөө.
Утга уянга, намуухан орчин, шинэлэг чанар нь ар араасаа цувраад байгаа нийтийн дуучдын тоглолтоос арай л өөр боллоо. Хоёр уран бүтээлч маань бие биенийхээ шүлэг, өгүүллэгийг хөтлөн үргэлжилсэн бөгөөд хөтлөгч нь өөрсдөө байлаа. МҮОНР-ийн нэвтрүүлэгчид мөн уран өгүүлэгч МУСГЗ Г.Равдан нар Б.Баярсайханы өгүүллэгүүдийг уншиж хүргэсэн бол П.Нямлхагва шүлгүүдээ өөрөө уншиж ард нь Хөгжим бүжгийн коллежийн найрал хөгжим эгшиглэсэн юм.
“Арван сарын үдэш” цэнгүүн боллоо | ||
Үзсэн: 1611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.