Шууд Chart

“Баянхайрхан” хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа

2014-10-06 14:50:12

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай тогтоол, Монголын хөрөнгийн Биржийн Компанийн дүрмийн холбогдох заалтууд болон шийдвэрийг үндэслэн   “Баянхайрхан” ХК-ийн нэрийг “Бинсэ” болгон өөрчиллөө. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд “Баянхайрхан” ХК-ийн гаргасан нийт 215.706 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй “Бинсэ” ХХК-ийн хөрөнгөд ногдох 1.052.614 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн нийт 1.268.320 ширхэг хувьцаатай болгон  компанийн оноосон нэрийг  өөрчилсөн байна. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Баянхайрхан” хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 2152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй