“Компанийн тухай хууль”-ийн 83.1 дэх заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 201 тоот тогтоол, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8.10.11 дэх заалт, Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын 23.6, 23.9 дэх заалт, “Орхонбулаг” ХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 14/04 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн шалгалтын тайлан, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын саналыг үндэслэн “Орхонбулаг” компанийн гаргасан 284,063 ширхэг хувьцааг “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 154 тоот тушаалаар үнэт цаасны бүртгэлээс хассан байна.
"Орхонбулаг" ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хаслаа | ||
Үзсэн: 1524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.