Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: 17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны хоёрдугаар сарын 16-ны 20 цагаас
2026 оны хоёрдугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар их төлөв цэлмэг байна.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 36-41 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 30-35 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Заг-Байдраг голын эх, Идэр, Ерөө голын хөндийгөөр 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэмийн дулаанаас 1 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2026 оны хоёрдугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна. 20-нд баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч 10-15 хэмаар эрс чангарна.
| ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн | ||
| Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.